Шууд Chart

Мэргэн буудагчид АНУ-д цэцээ сорьж байна

2014-03-31 15:09:12

Буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Форт Бенин хотод энэ сарын 28-наас ирэх сарын 2-ны хооронд болж байгаа бөгөөд тус тэмцээнд манай улсаас ОУХМ Ц.Мөнхзул, Э.Даваахүү тэргүүтэй найман тамирчин цэц мэргээ сорьж байна.  

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат ахлагчтай манай баг тамирчид энэ сарын 28-д хийн урт бууны \ХБ-6\ дасгалд ОУХМ Н.Баяраа 66 буудагчаас 621.7 оноогоор 20 байр эзэлжээ.

Мөн хийн гар бууны ХГ-4 дасгалд ОУХМ Ц.Мөнхзул 371 оноогоор 47 буудагчаас 33 байрт орсон байна. Энэ жилийн дэлхийн цомын эхний тэмцээнд 53 орны 430 буудагч олимпийн 10 дасгалд өрсөлдөж байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Мэргэн буудагчид АНУ-д цэцээ сорьж байна  
Үзсэн: 1361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй