Шууд Chart

Дмитрий Медведев Крымд айлчиллаа

2014-04-01 09:44:03

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Крымийн гол хот болох Симферопольд айлчиллаа. Ингэснээр тэрээр Крым Украйнаас өрх тусгаарлаж, Орост нэгдсэнээс хойш тус бүс нутагт айлчилж буй хойд хөршийн хамгийн өндөр албан тушаалтан болж байна.   CNN-ийн мэдээлснээр Медведев айлчлалынхаа үеэр Крымийг эдийн засгийн тусгай бүс нутаг болгон хөгжүүлж, компаниудыг хөхиүлэн дэмжихийн зэрэгцээ тэтгэвэр тэтгэмж, төрийн албаны цалин хөлсийг нэмэгдүүлнэ гэдгээ онцлон мэдэгджээ. Оросын засгийн газар ч Крым болон Севастополийн асуудлыг хариуцах яамыг шинээр байгуулж буйгаа зарлаад байна. Үүнээс гадна Крымийн оршин суугчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулж, сургуулиудад Орос стандартыг нэвтрүүлэхээр болжээ. Өнгөрсөн ням гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Парист уулзаж, Украйны асуудлыг хэлэлцсэн ч тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/


 

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Дмитрий Медведев Крымд айлчиллаа  
Үзсэн: 1748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй