Шууд Chart

Хятадын үүрэн телефоны “Зэт Ти И” компани хээл хахуулийн хэрэгт шалгагдаж байна

2020-03-26 09:20:00

Хятадын үүрэн телефоны “Зэт Ти И” компани нь дэлхийн зах зээлд давуу байдал олохын тулд гадаадын албан хаагчид авлига өгсөн хэрэгт сэжиглэгдэн АНУ-ын Хууль зүйн яаманд шалгагдаж байгаа талаар ЭнБиСи агентлаг мэдээллээ.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Хууль зүйн яамны хэвлэлийн төлөөлөгч болон тус компаниас хараахан тайлбар хийгээгүй байна. “Зэт Ти И” компани нь АНУ-ын хориг арга хэмжээнээс зайлсхийх зорилгоор америк тоног төхөөрөмжийн бүрдлийг худалдан авч, угсарч хууль бусаар Иран руу тээвэрлэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсоны дараагаар гэм буруутайгаа 2017 онд хүлээн зөвшөөрч 900 орчим сая долларыг төлж байсан.

Түүний дараа жил нь хориг зөрчсөн 35 ажилтандаа арга хэмжээ авсан талаар “Зэт Ти И” компани хуурамч мэдээлэл өгсөн гэж үзэн Америкийн компаниудыг тус компанид бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг Цагаан ордоноос хориглосон юм. Дээрх хоригийг АНУ-ын төсөвт тус компани 1 тэрбум ам.долларын торгуулийг төлсний дараа цуцалсан байна.

“Зэт Ти И” компани нь дэлхийн хамгийн том харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Хятадын ХуаВэй компаний өрсөлдөгчдийн нэг юм. ХуаВэй компани нь өнгөрөгч 5 дугаар сараас хойш АНУ-ын Худалдааны яамны аж ахуйн нэгжийн жагсаалтад байгаа бөгөөд уг жагсаалтад орсноор АНУ-ын компаниуд тус компанид бараа болон технологи худалдахыг хориглосон гэсэн үг юм. 

Эх сурвалж: https://www.reuters.com


Хятадын үүрэн телефоны “Зэт Ти И” компани хээл хахуулийн хэрэгт шалгагдаж байна  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй