Шууд Chart

Нэгэн эр 41 жилийн турш огт унтаагүй байна

2014-04-01 10:50:58

Өдгөө 64 настай вьетнам эр 1973 онд чичрэг өвчнөөр өвдсөнөөс хойш ерөөсөө унтаагүй гэнэ.
“Нойргүйтэл нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг ёстой мэдэхгүй юм. Миний л хувьд эв эрүүл, бусдын адил ажиллаж амьдарч байна” гэж ярьжээ. Тэрээр өдөр бүр хэдэн км газраас 50 кг-ын шуудайтай зүйл үүрэн гэртээ авчирдаг байна. 

Огт унтдаггүй тэрээр шөнө хонь малаа тэжээж, орчноо цэвэрлэн, фермээ манадаг бөгөөд гурван сарын турш нүх ухаж загас үржүүлэх том цөөрөм байгуулжээ.
Эмч нар түүнээс ямар ч өвчний шинж тэмдэг олдоггүй, эд эрхтэнд нь ямар ч өөрчлөлт гараагүй гэдэг байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Нэгэн эр 41 жилийн турш огт унтаагүй байна   
Үзсэн: 1011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй