Шууд Chart

Израйлийн ерөнхий сайд асан Эхуд Олмертэд авлигын хэргээр ял оноолоо

2014-04-01 11:49:44

Израйлийн ерөнхий сайд асан Эхуд Олмерт авлигын хэрэгт буруутай нь тогтоогдлоо. Тодруулбал, тансаг зэрэглэлийн орон сууцны барилгын ажлыг түргэсгэхийн тулд тэрээр хээл хахууль өгч, авч байсан байна. Энэ хэргээс болж тэрээр 2008 онд албан тушаалаасаа огцорч байжээ. Гэхдээ Олмерт бусад хэд хэдэн хэрэгт буруугүй нь тогтоогдоод байгаа юм. Кадима намын даргаар ажиллаж байсан 68 настай улс төрч өөрийгөө ямар ч буруугүй гэж мэдүүлсэн бөгөөд улс төрд эргэн ирэх талаараа үг цухуйлгасан байна. 2012 онд Олмерт авлигын томоохон хоёр хэрэгт буруугүй нь тогтоогдсон ч худалдаа, аж үйлдвэрийн сайд байхдаа бизнесийн түншдээ хууль бусаар давуу тал олгосон хэрэгт буруутгагдаж байжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Израйлийн ерөнхий сайд асан Эхуд Олмертэд авлигын хэргээр ял оноолоо  
Үзсэн: 1995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй