Түүнчлэн агаарын хэм нэмэгдэж байгаа нь хүмүүсийн эрүүл мэнд, орон гэр, хоол хүнс, аюулгүй байдалд аюул занал учруулж байгааг тайлангийн дүгнэлт хэсэгт оруулжээ. Тиймээс НҮБ дэлхийн улс орнуудын засгийн газруудад хандан зарим боломжит сонголтууд үгүй болохоос өмнө дулаарлаас үүдэлтэй "илэрхий" аюулыг холдуулах тал дээр санаачилга гарган ажиллахыг уриалаад байна. Цаг уурын өөрчлөлтийг судалдаг засгийн газар хоорондын комиссоос мэдээлснээр 1950 оноос хойш дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хий болон бусад бодисууд нэмэгдсэнээс үүдэлтэйгээр цаг уур ойролцоогоор цельсийн 0.6 хэмээр дулаарчээ. НҮБ-ын тайлангийн есдүгээр сард танилцуулсан эхний хэсэгт дүгнэснээр цаашдаа дэлхийн дундаж температур цельсийн 1.6-3.7 хэмээр дулаарч магадгүй байгаа ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Цаг уурын өөрчлөлт - Ядуус горыг нь амсана | ||
Үзсэн: 2082 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.