Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

2020-03-29 08:44:17

Гуравдугаар сарын 29-ний энэ өдөр дэлхийн түүхэнд бичигдэн үлдсэн онцлох үйл явдлуудаас та бүхэнд хүргэж байна.

  • 845 - Парисчууд бүслээд байсан Викингийн цэргүүдийг нутгаасаа хөөн гаргажээ.
  • 1430 - Мурад II хааны удирдлага доорх Оттоманы цэргүүд Венецийн бүгд найрамдах улсын Тессалоника хотыг эзлэв.
  • 1461 - Сарнайн дайн: Таутоны тулаанд Йоркийн гүн Эдуард Хатан Маргаретын цэргүүдийг бут ниргэж Английн хаан IV Эдуард болжээ.
  • 1549 - Бразилын анхны нийслэл Сальвадар да Бахиа хот байгуулагдав.
  • 1792 - Стокгольмын Эзэн хааны дуурийн театрт болсон тоглолтыг үзэж байгаад Шведийн хаан III Густав буудуулан амиа алдав. Энэ үйл явдлаас хойш 13 өдрийн дараа амиа алдсан бөгөөд түүний орыг IV Адольф Густаф залгажээ.
  • 1809 - Шведийн хаан IV Адольф Густаф төрийн эргэлтээс шалтгаалан хаан ширээнээсээ буужээ. Улмаар Финландын их ван Шведийг түр хугацаанд хянах болжээ.
  • 1831 - Босничууд Туркийн эсрэг бослого дэгдээв.
  • 1847 - Мексик-Америкийн дайн: Генерал Уинфилд Скоттын удирдлага дор АНУ-ын арми Веракруз хотыг бүсэлжээ.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Хошууч генерал Филипп Шериданы удирдлага доор Холбооны цэргүүд Эх газрын армийн эсрэг тулаан дэгдээжээ.
  • 1867 - Хатан хаан Викториагын зарлигаар Канадыг Их Британичууд нэгтэн захирахаар болов.
  • 1871 - Хатан хаан Викториа Рояал Альберт холлыг нээжээ.
  • 1879 - Британийн цэргийн хүч Камбулагийн тулаанд 20,000 Зулугийн дайчдыг буулган авав.
  • 1886 - Жон Пембертон "Кока-Кола" ундааг зохион бүтээж, савлаж эхэлжээ.
  • 1911 - АНУ-ын арми M1911 .45 ACP гар бууг зэвсэглэлд ашиглахаар болов.
  • 1936 - Райнлендыг Германчууд эзлэн түрэмгийлжээ. Германы ард нийтийн дунд явуулсан судалгаагаар 44.5 сая иргэн Гитлерийн шийдвэрийг дэмжсэн байна.
  • 1941 - Хойд Америкийн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн гэрээ албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. мөн энэ өдөр Дэлхийн II дайны түүхэнд бичигдсэн үлдсэн өөр нэгэн үйл явдал бол Матапан хошууны тулаанд Их Британи, Австралийн нэгдсэн тэнгисийн цэргийн хүч Италийн Режиа Марина хөлөг онгоцыг устган сөнөөсөн байна.
  • 1942 - Дэлхийн II дайн: Британийн эзэн хааны нисэх хүчин Германы хотуудыг анх удаа бөмбөгджээ.
  • 1945 - Дэлхийн II дайн: Германы Вермахтын дөрөвдүгээр арми Зөвлөлтийн улаан армитай хийсэн тулаанд ялагдал хүлээв.
  • 1947 - Мадагаскарын үндсэрхэг үзэлтнүүд Францын эсрэг бослого дэгдээжээ.
  • 1961 - АНУ-ын үндсэн хуулийн 23 дахь өөрчлөлтөөр Вашингтон хотын иргэдийг санал өгөх эрхтэй болгов.
  • 1962 - Аргентин улсад төрийн эргэлт болж ерөнхийлөгч Артуро Фрондизи албан тушаалаасаа буув. Улмаар Аргентины зэвсэгт хүчин төрийн удирдлагыг гартаа авчээ.
  • 1971 - Америкийн армийн түрүүч Уиллиам Калли Вьетнамын дайны үеэр иргэдийн эсрэг халдлага үйлдэж, олон хүнийг хороосон гэх үндэслэлээр бүх насаараа хоригдох ял сонсжээ.
  • 1973 - Вьетнамын дайн: АНУ-ын сүүлийн явган цэргүүд Өмнөд Вьетнамын нутгаас гарав.
  • 1974 - АНУ-ын Сансар судлалын агентлагийн хөөргөсөн "Маринер 10" хөлөг Буд гаригийн тойрог замд нэвтэрсэн анхны хөлөг болжээ.
  • 1982 - Канад улс үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж Канадын хатан хаанаар Их Британийн хатан хаан II Элизабетыг батламжлав.
  • 1990 - Чехословакийн ардын их хурал хуралдаж Коммунизм бүрэн нуран унаж, засаглалаа задлан бутаргахаар болжээ.
  • 1993 - Хунтайж Эдуардын арлын захирагчаар Катерин Коллбек сонгогдож, Канадын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд энэ суудалд суусан анхны эмэгтэй болов.
  • 1999 - Дот-комын хөөсрөлтөөс шалтгаалан Дау Жонесийн хувьцаа 10,000 маркад хүрчээ.
  • 2002 - Палестин Израилийн хооронд хүчтэй тулаан өрнөжээ. Энэ нь 1967 оноос хойших хамгийн том тулаан болсон юм.
  • 2004 - Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гын байнгын гишүүнээр Болгар, Эстони, Латви, Литва, Румынь, Словак, Словени улсууд нэгдэв.
  • 2010 - Москва хотын метронд амиа золиослогч хоёр этгээд бөмбөг дэлбэлж 40 хүн амиа алджээ.
  • 2013 - Танзани улсын нийслэл Дар эс Салаам хотод 16 давхар барилга нурж 36 хүн амиа алдав.
  • 2014 - Англи, Уэльс ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрчээ.

Мөн энэ түүхэн өдөр мэндэлсэн алдартнуудаас тов дурдвал:

  • 1629 - Оросын хаан Алексей (1676 онд нас барсан)
  • 1769 - Францын 12 дахь ерөнхий сайд Николя Жеан-де-Дью Суль (1851 онд нас барсан)
  • 1790 - АНУ-ын 10 дахь ерөнхийлөгч Жон Тайлер (1862 онд нас барсан)
  • 1816 - 10-р Далай лам Лхүмбэнжамц (1837 онд нас барсан)
  • 1874 - АНУ-ын 33 дахь тэргүүн хатагтай Луй Хенри Хүүвер (1944 онд нас барсан)
  • 1876 - Олимпын аварга Германы теннисч Фридрих Траун (1908 онд нас барсан)
  • 1899 - Зөвлөлтийн улстөрч Лаврентий Бериа (1953 онд нас барсан)
  • 1900 - Австралийн 18 дахь ерөнхий сайд Жон МакИван (1980 онд нас барсан)
  • 1918 - Алдарт "Волмарт" сүлжээ дэлгүүрийг үндэслэгч Сем Уолтон (1992 онд нас барсан)
  • 1927 - Нобелийн шагналт Английн фармалогич Жон Вейн (2004 онд нас барсан)
  • 1929 - Эстонын хоёр дахь ерөнхийлөгч Леннарт Мери (2006 онд нас барсан)
  • 1930 - Маврикий улсын дөрөв дэх ерөнхийлөгч Анероод Жугнаут
  • 1937 - Гайти улсын зургаа дахь ерөнхий сайд Смарк Мишель (2012 онд нас барсан)
  • 1941 - Нобелийн шагналт Америкийн физикч Жозеф Хүүтон Тейлор
  • 1943 - Их Британийн ерөнхий сайд Жон Мейжор
  • 1947 - Олимпын хүрэл медальт Инге Боддинг
  • 1952 - Телевизийн "Дисковери" телевизийн сувгийг үндэслэгч Жон Хендрикс
  • 1967 - Академийн наадмын шагналт "Жүжигчин" киноны найруулагч Мишель Хазанависиус
  • 1969 - Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Пан Америкийн аварга Америкийн халхалттай гүйгч Ким Баттен
  • 1972 - Португалийн хөлбөмбөгч Руй Кошта
  • 1973 - Голландын хөлбөмбөгч, дасгалжуулагч Марк Овермарс
  • 1973 - Олимп, дэлхийн хүрэл медальт Их Британийн өндрийн харайгч Стив Смит
  • 1980 - Олимп, дэлхийн алт, мөнгөн медальт Америкийн цаначин Билл Демонг
  • 1985 - Венесуэлийн хөлбөмбөгч Фернандо Аморебиета
  • 1986 - Олимп, дэлхийн аварга Оросын өндрийн харайгч Иван Ухов
  • 1987 - Францын хөлбөмбөгч Димитри Паей
  • 1993 - Бельгийн хөлбөмбөгч Торган Азар

Эх сурвалж: mn.wikipedia.org


Энэ өдөр дэлхийн түүхэнд...  
Үзсэн: 1240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй