Шууд Chart

Найман төгрөгийн үнэтэй "Харанга" хамтлагийн тоглолтын тасалбар

2014-04-01 12:00:50

Монголын рок поп хөгжмийн урлагийн загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлаг анх 1989 оны нэгдүгээр сард “Амьдрал” нэртэй  бие даасан тоглолтоо хийж байсан түүхтэй. 

Анхныхаа тоглолтод зориулж нийт 30 мянган төгрөгөөр савхин хувцаснууд хийлгэсэн бөгөөд кноп, олон төрлийн чимэглэл бүхий уг хувцсаа доторлож амжилгүй тайзан дээр гарсан талаараа хамтлагийн гишүүд дурсан ярьсан нь бий.
 
Тухайн үеийн нийгмийн сэтгэлгээ, нэгэн хэвийн төлөвшилд хурцаар нөлөөлж байсан уг тоглолт өндөрлөхөд өнөөх дэгжин хувцас  биеийг нь үрсээр “улаан нялга” болчихсон байсан гэдэг.
 
Ийнхүү “Харанга” хамтлагийн тоглолтууд "мода"-нд орж, үзэгчдийн хүсэлтээр дахин дахин тоглоход хүрдэг байсан аж. Саяхан тус хамтлагийн нэгэн фен фэйсбүүк хуудаснаа найман төгрөгийн үнэтэй тасалбарын  зургийг “Энэ их эртний эд шүү” хэмээн бичиж, нийтлэсэн байна.
 
Монголын рок поп урлагийн түүхийг анхлан бичиж, тухайн үеийн нийгэмд нэгэн шинэ түрлэг нэмж явсан тус хамтлагийн найман төгрөгийн үнэлэмж бүхий тасалбар чухам хэдэн оных гэдэг нь тодорхойгүй юм.
 
Ямартай ч өнгөрсөн сард тоглогдсон “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхавгасүрэнгийн “Монгол-ээж” тоглолтын тасалбараас их л өөр харагдлаа.
 
 
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Найман төгрөгийн үнэтэй "Харанга" хамтлагийн тоглолтын тасалбар  
Үзсэн: 6262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй