Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

2020-03-30 11:17:04

Гуравдугаар сарын 30-ны энэ өдөр дэлхийн түүхэнд бичигдэн үлдсэн онцлох үйл явдлуудаас та бүхэнд хүргэж байна.

  • 1282 - Ниаполийн хаан Нэгдүгээр Чарльзын эсрэг Сицилийн иргэд бослого дэгдээжээ.
  • 1296 - Англи, Шотландын хооронд хурцадмал байдал дэгдэв.
  • 1822 - АНУ-д Флорида муж байгуулагдав.
  • 1842 - Америкийн мэс засалч Др.Кроуфорд Лонг анагаах ухааны салбарт мэдээ алдуулагчийг анх удаагаа ашиглав.
  • 1844 - Гайтигаас тусгаар тогтнохын төлөөх Доминиканы дайн эхэлжээ.
  • 1856 - Парисын тунхагт гарын үсэг зурснаар Крымын дайн өндөрлөв.
  • 1863 - Данийн хунтайж Вилгельм Георг Грекын хаанаар өргөмжлөгджээ.
  • 1867 - Оросын тал Аляскын нутаг дэвсгэрийг нэг акрыг нь 2 центээр бодож, 7.2 сая ам.доллараар АНУ-д худалджээ. Худалдааны гэрээг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Уиллиам Х.Сьювард үйлдсэн гэдэг.
  • 1870 - Техасын газар нутаг Холбоотны эгнээнд нэгдэж, шинээр эмхлэгдэн байгуулагджээ.
  • 1912 - Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба Хаант Оросын улсын хаанд "Хоёр улсын хооронд байгуулах найрамдлын гэрээ байгуулахыг хүссэн" бичиг илгээв. Уг бичигт, “Монгол улсын эзэн хаан хичээнгүйлэн, Их Орос улсын эзэн, их баатар цагаан хаантны амгаланг эрэн, Их хаан танаас тусгайлан элчин сайд Кростовецийг мөхөс улсад илгээн найрамдлын гэрээ бичиг байгуулж, хоёр улс үүрд сайнаар найрамдан, энх түвшин жаргасугай хэмээснийг мөхөс улсын эзэн, түшмэл, лам, хар цөм нэгэн сэтгэлээр машид баярлаж амуй” гэж бичжээ.
  • 1912 - Фезын тунхагт Мароккогын султан Абд аль-Хафид гарын үсэг зурснаар Франц улс тус улсад хяналтаа тогтоов.
  • 1939 - Дайны "Хайкел-100" хөлөг онгоц 745 км/ц хурдалж шинэ дээд амжилт тогтоов.
  • 1944 - Дэлхийн II дайн: Британийн эзэн хааны нисэх хүчин Нюремберг хотод ялагдал хүлээжээ.
  • 1981 - АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган Вашингтон хотын нэгэн зочид буудлын өмнө цээжиндээ буудуулав. Түүнийг Жон Хинкли гэгч бууджээ.
  • 1982 - "Шаттл" сансрын хөтөлбөр: Колумбиа хөлөг онгоц даалгавраа амжилттай биелүүлж Шинэ Мексико мужийн Цагаан элсний хөндийд газарджээ.
  • 2017 - Дэлхийн анхны хувийн хөлөг SpaceX амжилттай хөөрч, сансрын уудамд гарчээ.

 

Мөн энэ түүхэн өдөр мэндэлсэн алдартнуудаас тов дурдвал:

  • 1432 - Оттоманы эзэнт гүрний хаан Мехмед
  • 1746 - Францын нэрт уран зураач Франциско Гойа
  • 1853 - Голландын суут зураач Винсент ван Гог
  • 1894 - Илюшин нисэх онгоцны компанийг үндэслэгч Сергей Илюшин
  • 1938 - Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч Клаус Шваб

 

Эх сурвалж: mn.wikipedia.org


Энэ өдөр дэлхийн түүхэнд...  
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй