![](/uploads/202003/news/thumb/8c70f152b4b9eec5a3964b71f46c07d3_x3.jpg)
Гуравдугаар сарын 31-ний энэ өдөр дэлхийн түүхэнд бичигдэн үлдсэн онцлох үйл явдлуудаас та бүхэнд хүргэж байна.
- 1774 - Америкийн иргэний дайн: Их Британийн эзэнт гүрэн Массачусетсийн Бостон хотын боомтыг хаах зарлиг гаргав.
- 1822 - Грекын Чиос аралд олон нийтийг хамарсан бослого дэгдсэн тул Оттоманы эзэнт гүрэн цэргийн хүчээр бослогыг даржээ.
- 1854 - Япон болон АНУ-ын талууд худалдааны гэрээ байгуулснаар Японы Шимода, Хакодате хотуудад Америкийн тал боомт нээв.
- 1889 - Парисын билэг тэмдэг болсон Эйфелийн цамхаг албан ёсоор нээгджээ.
- 1899 - Филиппиний анхны бүгд найрамдах улсын нийслэл Малолосыг Америкийн зэвсэгт хүчин эзлэв.
- 1906 - Америкийн коллежуудын спортын холбоо байгуулагджээ.
- 1909 - Серби улс Босни Герцеговиныг Австрийн мэдэлд шилжүүлэхийг зөвшөөрөв.
- 1917 - АНУ-ын гаргасан Данийн Дорнод Энэтхэгийн арлыг 25 сая ам.доллараар авах саналыг Данийн засгийн газар зөвшөөрч Америкийн талд худалджээ. Улмаар АНУ-ын Засгийн газар шинээр авсан газраа АНУ-ын Виржинийн арал хэмжээн нэрлэсэн байна.
- 1918 - АНУ даяар өдрийн цагаар цахилгаан хэмнэх тухай хууль хэрэгжиж эхлэв.
- 1921 - Австралийн нисэх хүчин байгуулагджээ.
- 1930 - Уран сайхны киноны хуулийн дагуу секс, гэмт хэрэг, шашин шүтлэг, хүчирхийлэл зэргийг гаргахыг хориглох, гаргахад хүрвэл Засгийн газраас асуух тухай хууль мөрдөгдөж эхлэв. Энэ хууль 38 жилийн туршид хэрэгжсэн юм.
- 1931 - Никарагуа улсын нийслэл Манагуа хотод газар хөдлөлт болж 2,000 хүн амиа алджээ.
- 1933 - АНУ-ын ажилгүй иргэдийг ажилтай болгох зорилгоор Иргэний хамгаалалтын корпусыг байгуулав.
- 1942 - Дэлхийн II дайн: Японы зэвсэгт хүчин Крисмасын аралд халдан довтолжээ.
- 1945 - Дэлхийн II дайн: Дэлхийн цэргийн ажиллагааны түүхэнд анх удаа тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцыг Германы тал ашиглажээ.
- 1949 - Ньюфаундлендийн доминион Канадын эх газрын холбоонд нэгдсэнээр Канадын 10 дахь муж болжээ.
- 1959 - Төвдийн бурхны шашны тэргүүн 14-р Далай лам Данзанжамц хил давж Энэтхэгээс улс төрийн орогнол хүсчээ.
- 1964 - Бразилын армийн генерал Кастело Бранкогын удирдлага дор төрийн эргэлт эхлэв.
- 1966 - ЗХУ-ын хөөргөсөн "Луна 10" хөлөг сарны тойрог замд орсон дэлхий анхны сансрын хөлөг болжээ.
- 1970 - Дэлхийн тойрог замд 12 жил ажилласан "Эксплорер 1" хөлөг эх дэлхийдээ эргэн ирэв.
- 1985 - "Нохой зодоон" буюу WWF-ын анхны томоохон тулаан Медисон Скүэр Гарденд зохион байгуулагджээ.
- 1990 - Татварын шинэ хуулийг эсэргүүцсэн 200 мянган иргэн Лондон хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
- 1991 - Гүрж улсад ЗХУ-аас гарч, тусгаар тогтнох эсэх талаар ард нийтийн санал асуулга болж 99 хувь нь тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрчээ.
- 1998 - Нетскейп компанийн боловсруулсан Мозилла программ анх удаа худалдаан гарав.
Мөн энэ түүхэн өдөр мэндэлсэн алдартнуудаас тов дурдвал:
- 250 - Ромын эзэн хаан Константиус Хлорус
- 1499 - Ромын пап IV Пиус
- 1519 - Францын эзэн хаан II Анри
- 1596 - Францын нэрт философич Рене Декарт
- 1675 - Ромын пап XIV Бенедикт
- 1685 - Германы суут хөгжмийн зохиолч Йоханн Себастиан Бах
- 1723 - Данийн эзэн хаан V Фредерик
- 1732 - Австрийн хөгжмийн зохиолч Йосеф Гайдн
- 1809 - Оросын нэрт зохиолч Николай Гоголь
- 1851 - Шинэ Зеландын 20 дахь ерөнхий сайд Френцис Белл
- 1878 - Боксын спортын домог, Америкийн боксчин Жек Жонсон
- 1890 - Нобелийн шагналт Английн физикч Уиллиам Лоренс Брагг
- 1906 - Нобелийн шагналт Японы физикч Томонага Шиничиро
- 1914 - Нобелийн шагналт Мексикийн яруу найрагч Октавио Паз
- 1934 - Академийн наадмын шагналт Америкийн жүжигчин Шерли Жонес
- 1939 - Гүржийн анхны ерөнхийлөгч Звиад Гамсахурдиа
- 1943 - Академийн шагналт жүжигчин, "Бугын анчин", "Чаддаг юм бол барь", "Үхлийн бүс" киноны од Кристофер Уолкен
- 1947 - Колумб улсын 36 дахь ерөнхийлөгч Чесар Гавириа
- 1948 - Нобелийн энх тайвны шагналт, АНУ-ын дэд ерөнхийлөгч Ал Гор
- 1970 - Словенийн долоо дахь ерөнхий сайд Аленка Братушек
- 1971 - "Оддын дайн", "Мулен Руж", "Үзэсгэлэнт охин жонон хоёр" киноны од Шотландын жүжигчин Эван МакГрегор
- 1972 - Нийгмийн сүлжээний "Твиттер" компанийг хамтран байгуулалцсан Эван Уиллиамс
Эх сурвалж: mn.wikipedia.org
Энэ өдөр дэлхийн түүхэнд... | ||
Үзсэн: 1122 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.