![](/uploads/201404/news/thumb/1bf7e42ba4203c0695fde5cae7cb3207_x3.jpg)
3D технологийн аргаар хэвлэсэн хуванцар тархийг эмэгтэй хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг Голланд улсад амжилттай хийжээ.
Тархины эмч, доктор Бен Вервейж “Тархийг хүний жинхэнэ яснаас огт өөр наалдамхай бодисоор хэвлэж, шилжүүлэн суулгасан” гэж тайлбарласан байна.
3D технологи нь хүний эд эрхтнийг жинхэнэтэй нь яг адилхан хэмжээнд хэвлэдэг бөгөөд энэ нь мэдээж төгс арга биш хэдий ч тархины үйл ажиллагааг бусад уламжлалт аргаас илүү сайн сэргээдэг гэж үзэж байна.
Дээрх мэс ажилбарыг хүнд хагалгаанд ороод хараа алдсан өвчтөнд гурван сарын өмнө хийсэн байна.
Голландчууд ийнхүү бүрэн 3D аргаар хэвлэсэн тархийг амжилттай шилжүүлэн суулгаж чаджээ.
3D аргаар хэвлэсэн хуванцар тархийг амжилттай суулгажээ | ||
Үзсэн: 2380 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.