БНСУ-ын нийслэл Сөүл хотод үүдэнд нь долоон хоногийн аль ч өдөр охид, бүсгүйчүүдийн урт дараалал бий болдог нэгэн кафе нээгджээ.
Гэхдээ энэ кафены цэс болон дотоод засалд бусдаас ялгарах онц гойд зүйл байхгүй маш энгийн аж.
Кафены зөөгчид нь царайлаг, найрсаг харилцаатай залуус байдаг гэнэ.
Тэд зүгээр л зочдыг уриалгахан хүлээн авч, байнга инээмсэглэхийн дээр нөхөрсөг яриа дэлгэх чадвартай юм.
Энэ нь эмэгтэйчүүд дараалалд зогсож, зөөгч нарт их хэмжээний цайны мөнгө өгч, тэдэнд хайр дурлалаа илчилсэн захидал хүртэл бичихэд хүргэдэг байна.
Уг кафед албан ёсны сайт байхгүй бөгөөд түүнд сурталчилгаа явуулах шаардлага үгүй гэнэ.
Үйлчлүүлсэн хүүхнүүд тус газрын тухай найз нөхдөдөө гайхуулан ярихаас гадна нийгмийн сүлжээнд уулга алдсан сэтгэгдлүүд бичиж үлдээдэг аж.
Солонгост "эмэгтэйчүүдийн" кафе нээгджээ | ||
Үзсэн: 984 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.