Шууд Chart

Бизнес ба хүний эрхийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов

2020-04-08 09:35:58

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өчигдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч х.Элейн Конкиевичийг хүлээн авч уулзав. Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх нь Монгол Улсад хүний эрхийг хүндэтгэсэн бизнесийн соёлыг бэхжүүлэх, улмаар тогтвортой хөгжлийг хангахад чухал алхам болно гэж үзэж байгаагаа онцлов. Тэрээр бизнес ба хүний эрхийн үндэсний төлөвлөгөө гаргах ажилд НҮБХХ хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

х.Элейн Конкиевич Монгол Улсын Засгийн газар Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх, энэ чиглэлээр үндэсний төлөвлөгөө гаргахаар идэвхтэй, шийдмэг ажиллаж байгааг НҮБХХ өндрөөр үнэлж байна. Бизнес ба хүний эрхийн үндэсний төлөвлөгөө гаргах үйл явцад эмэгтэйчүүд, бизнесийн оролцоог хангаж ажиллах нь чухал болохыг онцлоод, цаашид энэ чиглэлээр ГХЯ, Бизнес ба хүний эрхийн үндэсний төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэгтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа хэлэв.

Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2011 онд баталсан. Удирдах зарчмыг хэрэгжүүлж ажиллах зөвлөмжийг НҮБ-ын хүний эрхийн механизмууд Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж болгосон. Гадаад харилцааны сайдын тушаалаар Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг 2019 онд олон талын оролцоотой байгуулан ажиллаж байна.


Бизнес ба хүний эрхийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов   
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй