Шууд Chart

Монголын үсчид дэлхийн аваргад өрсөлдөнө

2014-04-02 09:48:56

ОХУ-ын Эрхүү хотод жил бүр зохион байгуулдаг “Линия Красоты” олон улсын үсчин, гоо засалчдын тэмцээнд Монгол Улсын баг тэргүүн байр эзэлжээ.

Тус тэмцээнд  Герман, БНХАУ, ОХУ, Польш, Монголын 200 орчим үсчин, гоо засалч эрэгтэй, эмэгтэй үс засалтын 14 төрлөөр өрсөлдсөн байна.

Монголын үсчин, гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаагаар ахлуулсан долоон үсчин, гоо засалч тус тэмцээнд оролцсоноос эрэгтэй үс засалтын тайралтын төрөлд Улаанбаатар хотын “Цэрэнханд” салоны үсчин О.Болормаа нэгдүгээр байр эзэлжээ.

Өмнөговь аймгийн “Түмэн” салоны үсчин Д.Ариунаа эмэгтэй үс засалтын төрлөөр хоёрдугаар байр эзэлсэн бол Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш С.Амаржаргал энэ төрөлд гуравдугаар байрт шалгарсан байна.
Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон манай шилдэг үсчин, гоо засалчид Германы Франкфурт хотод тавдугаар сарын 3,4-нд болох үсчин, гоо засалчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж эхлээд байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монголын үсчид дэлхийн аваргад өрсөлдөнө  
Үзсэн: 1167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй