Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-04-02 10:07:40

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
 
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “ГИХАЭГ иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болж өөрчлөгдлөө”, “Ноолуурын үнийг хятад мөнгөний ханш хөөргөв”, “Улсын хэмжээнд 3.6 сая мал төллөжээ”, “Зам эвдэж байгаа компаниудтай хариуцлага тооцно” гэсэн мэдээллийг  онцлож байна.
 
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Эртийн байцаагаа зургаадугаар сарын сүүлээр хураана”, “З.Төрмандах: Бид Д.Төмөр-Очирын хэргийг илрүүлэхэд их ойртсон шүү”, “Эмнэлгийнхэн хүүхдийн сүвийг ялгахаа больтлоо ачаалалтай ажиллаж байна уу?” зэрэг нийтлэл, ярилцлагууд оржээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хар тугалгатай будагны хяналтгүй импортыг цэгцлэхээр боллоо”, “С.Дэмбэрэл, танхим хоёр овоо доо”, “Х.Энхсайхан: Би өдөр бүр хана мөргөж байна”, “Манай улсын 56 иргэн хэрэгт холбогджээ”, “Ц.Энхцэнгэл: Хар дарсанд багтсан компаниудын үйл ажиллагааг хязгаарлана”  зэрэг сурвалжлага, мэдээ болон ярилцлагыг онцлож байна.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Зөгнөл биш бодит мэдээлэл хэрэгтэй байна Н.Батбаяр сайд аа”, “Шүүгч болох эрхээ боомилуулсан хуульчид ажил хаяж магадгүй нь”, “Д.Оюунхорол: Энэ засаглалын үед хөрөнгө оруулалтыг царцаах гэдэг үг моодонд орлоо” зэрэг нийтлэл, сурвалжлагыг онцлов.
 
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт “Долдугаар сарын нэгэн давтагдаж мэдэх нь”, “Н.Батбаяр, Д.Ганхуяг хоёрыг хөтлөлцүүлээд хөөхсөн”, “Х.Энхцэцэг: Энэ жил ахмадын 396 орон сууц ашиглалтад орох байх”, “Гаалийн ерөнхий газар Алтайн цаст уулс компаниуд давуу эрх олгосон уу” зэрэг нийтлэл, сурвалжлага,  ярилцлагыг онцлож байна.
 
“Өглөөний сонин”-оос “Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид бусдын эд хөрөнгийг хууль бусаар борлуулжээ”, “Утааг хашраах ус түлдэг зуух Монголд нэвтрүүлж эхэллээ”, “Г.Шийлэгдамба: Хаврын синдромыг Э.Эрдэнэжамъянгаар эхлүүлэх гэсэн улстөрийн явуулга”, “Дугаараа нууцалсан захиалагчдаас сэрэмжлүүлж байна” зэрэг сурвалжлага, мэдээлэл, ярилцлагыг уншиж болно.
 
“Үндэсний шуудан” сониноос “Гэмт хэргийн тухай хуулийг баталвал өршөөлийн хууль хэрэггүй”, “Д.Оюунжаргал: Нэг өрөө байр захиалсан иргэдийн захиалга 100 хувь биелэгдэх магадлалтай ”, “С.Саянцэцэг: Магадгүй би 50 нас гараад XVII зуун руу явчих ч юм бил үү ”, “Автозамын газрын дарга Д.Нанзаддоржид эрүүгийн хэрэг үүсгэжээ” нэртэй мэдээ, ярилцлагыг уншиж болно.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй