Шууд Chart

“Ховд хот”-той танилцах явган аялал зохиолоо

2014-04-02 10:57:23

Ховд аймгийн залуучуудын холбоо, аймгийн музей хамтран залуучуудын дунд түүх соёлоороо бахархах, танин мэдэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор музей болон түүхэн дурсгалт газруудтай танилцах “Ховд хот”-ын явган аяллыг зохион байгуулсан байна.

Нийт 60 гаруй хүн хамрагдсан энэхүү арга хэмжээнд ЗХ-ний 123 дугаар ангийн залуус илүү идэвхитэй хамрагдсан байна.

Залуус хамгийн эхэнд аймгийн музейн түүх дурсгалын үзмэрүүдтэй танилцсан бөгөөд дараагаар нь Сангийн хэрэмд очиж, түүхийг нь яриуллаа.

Мөн үүний дараагаар бага гол, их голыг үзэж голын хойно байрлах Шар сүмийн туурьд явган алхаж очин танилцсаны дараагаар багийн мэндчилгээ явуулж байр эзлүүлжээ.

Залуучуудын анхны аялал шар сүмээс хуучин залуучуудын тодотголтой байсан одоо Амарсанаагийн нэрэмжит болсон цэцэрлэгт хүрээлэнд ирж өв соёлын хүрээлэнтэй танилцсаны дараагаар танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулагдаж аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн мэргэжилтэн н.Энхтуяа тэргүүн байр эзэлж, аймгийн ИТХ-ын мэргэжилтэн, Залуучуудын холбооны тэргүүлэгч Б.Түмэнжаргал дэд байр эзэлсэн байна.

Хамгийн гол нь энэ удаагийн аяллаар Амарсанаагийн цэцэрлэгт хүрээлэнг залуучуудын нэрэмжит болгож, үйл ажиллагааг нь идэвхижүүлэн, харж хандах эзэнтэй, залуусын үйл ажиллагаа явуулах тухтай орчин бүрдсэн нэг газар болгох уриалга гаргаснаараа онцлог юм.

Цаашдаа аймгийн залуучуудын холбооноос хамтарч ажиллах байгууллага хамт олонтой хамтран энэ төрлийн аяллуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд залуусаа идэвхитэй оролцохыг уриалж байна. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Ховд хот”-той танилцах явган аялал зохиолоо  
Үзсэн: 2617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй