Шууд Chart

Гудамж, талбайд мал бэлчээхийг хоригложээ

2014-04-02 12:17:20

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар сумын төвийн нутаг дэвсгэрт мал, туслах аж ахуй эрхлэх талаар баримтлах журам боловсруулж зохион байгуулалтын арга хэмжээ авахаар болжээ.

Журамд Мөрөн сумын нутаг дэвсгэрт оршин суух бүх иргэд, албан байгууллага аж ахуй эрхлэх шаардлага хангасан суурин бий болгох иргэний үүрэг хариуцлагаа дээшлүүлэх зорилгоор мал бүхий иргэдийг хотын төвөөс гурван км зайд гаргах юм байна. Мөн хотын төвийн гэр хороололд амьдардаг айл өрхүүд хашаандаа мал, гахай, тахиа тэжээх, гудамж талбайд мал бэлчээх, хариулахыг хоригложээ.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Гудамж, талбайд мал бэлчээхийг хоригложээ   
Үзсэн: 1340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй