Шууд Chart

Эко олимпиад амжилттай боллоо

2014-04-02 12:52:20

Увс аймгийн Боловсрол, соёлын газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа хамтран ерөнхий боловсролын сургуулийн эко клубын багш, сурагчдын дунд экологийн тав дахь олимпиадыг амжилттай зохион байгуулжээ.

Эко клубын багш сурагчдыг чадавхижуулах, байгаль хамгаалах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг нь  дэмжиж  урамшуулах,  хүсэл сонирхлыг нь идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулсан уг олимпиадад эко клубын 24 багш, 32 сурагч оролцжээ.  

Олимпиад багш, сурагчдын гэсэн хоёр ангиллаар явагдсан бөгөөд багш нарын ангилалд Хяргас сумын эко клубын багш Ч.Мягмаржав тэргүүлж, III сургуулийн “Залуу байгальч” эко клубын багш Б.Наранцэцэг, I сургуулийн “Гоо даль” эко клубын багш О.Байгалмаа нар удаалсан байна.

Харин сурагчдын дунд зохиогдсон эко уралдаанд I сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Давааням тэргүүн байр эзэлж, Зүүнхангай сумын 10 дугаар ангийн сурагч Б.Мөнх-Эрдэнэ хоёрдугаар байр, I сургуулийн “Гоо даль” эко клубын гишүүн, 10 дугаар ангийн сурагч Х.Пүрэвсүрэн гуравдугаар байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн байна.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Эко олимпиад амжилттай боллоо   
Үзсэн: 1358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй