Шууд Chart

Төсвийн байнгын хороо хуралдсангүй

2014-04-02 13:02:35

Өнөөдөр 11.00 цагт хуралдах ёстой байсан Төсвийн байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүйн улмаас ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл түр хойшлогдлоо.

Энэ удаагийн хуралдаанаар Байнгын хорооны 2014 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахад Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг болгох, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, цаашид төсвийн хөрөнгийг зүй зохистой ашиглах талаар төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх байсан юм.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Төсвийн байнгын хороо хуралдсангүй   
Үзсэн: 1282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй