Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны хээл хахуулийн хэрэгт яллагдсан Гондурас улсын Ерөнхийлөгч асан Рафаэль Калежас АНУ-д нас барсан байна. Тэрээр Гондурас Улсыг 1990-1994 оны хооронд удирдаж байсан бөгөөд хожим нь хөлбөмбөгийн нэвтрүүлэг дамжуулахтай холбоотой эрх олгох асуудалтай холбоотой ОУХБХ-ны хээл хахуулийн томоохон хэрэгт холбогдсон юм.
76 настай Калежас нь 2016 онд Нью-Йорк хот дахь холбооны шүүхэд гэм буруугаа хүлээсэн бөгөөд нас барах үедээ АНУ-ын Атланта хот дахь шоронд хоригдож байжээ. Нас барахад хүргэсэн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тэрээр өмнө нь цусны цагаан эс ихсэх өвчтэй байсан юм.
Авлигын хэрэгт яллагдсан Гондурасын удирдагч асан нас барав | ||
Үзсэн: 652 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.