Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхээс сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоохыг COVID-19 цар тахлын эсрэг авах арга хэмжээний цөм болгох уриалгыг НҮБ-ын ЕНБД А.Гуттереш гаргасныг манай улс дэмжиж, Аргентин, Марроко, Турк, Шинэ Зеланд болон Европын Холбоотой хамтран мэдэгдэл гаргав.
Хамтарсан мэдэгдэлд “эмэгтэйчүүд бол зөвхөн хохирогчид бус” гэж онцлоод тэд COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад голлох үүрэгтэй оролцож ирсэн ба цаашид короновирусын эсрэг авах шийдвэрийг гаргахад эмэгтэйчүүдийн оролцоог хангаж ажиллахыг гишүүн орнуудад уриалсан байна. Өнөөдөрийн байдлаар дэлхийн 136 улс уг мэдэгдэлд нэгдээд байна.
НҮБ-ын ЕНБД-ын уриалгыг дэмжиж хамтарсан мэдэгдэл гаргав | ||
Үзсэн: 1374 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.