Эх сурвалж: https://www.dabangasudan.org
Суданы Өмнөд Дарфур мужийн Эл Радум суурин дахь Эсэргүүцлийн хорооноос зохион байгуулж буй суулт 12 дахь өдрөө үргэлжилж байна. Баасан гаригт эсэргүүцлийн хорооны гишүүн Мунир Карама “Дабанга радио”-гоор хэлэхдээ, суулт 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш орон нутгийн захиргааны байгууллагын байранд үргэлжилж байна гэв.
Орон нутгийн захиргаанаас суурингийн удирдагч болон албан тушаалтнуудыг ажлаас нь түдгэлзүүлсэн ч тэднийг орлох хүнийг хараахан томилоогүй байгааг тэрээр тайлбарласан юм.
Карама хэлэхдээ эсэргүүцэгчид өөрсдийн шаардлагыг биелэх хүртэл жагсаалаа үргэлжлүүлэхээр шийдсэн бөгөөд суурингийн удирдагч болон нутгийн захиргааны байгууллага дахь түүний хамтрагчдыг зайлуулах, тус нутагт үйл ажиллагаа явуулж байгаа алт олборлолтын компанийн үйл ажиллагааг шалгах, орлогынхоо тодорхой хэсгийг орон нутгийн иргэдэд хуваарилж өгөх, тухайн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн сөрөг нөлөөлөлд анхаарлаа хандуулахыг эрх баригчдаас шаардаж байна гэжээ.
Шуурхай туслах хүчний ерөнхий командлагч бөгөөд Суданы Бүрэн эрхэт зөвлөлийн орлогч дарга Мохамед Хамдан нь Арабын Нэгдсэн Эмират улсад төвтэй “Эл Жунайд” компанид хувь эзэмшдэг. Тус компани нь Нуба уулын бүс нутагт болон Хойд Дарфур дахь “Жебел Амер” алтны уурхайд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна.
Өмнөд Дарфур дахь авлигын эсрэг суулт 12 дахь өдрөө үргэлжилж байна | ||
Үзсэн: 773 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.