Эх сурвалж: https://avas.mv
Мальдивын Авлигатай тэмцэх хороо нь “Ковид-19”-тэй холбоотой чиг үүргээ гүйцэтгэх явцдаа авлигын хэрэгт холбогдсон зарим төрийн байгууллагуудыг шалгаж байгаа талаар мэдэгдэв.
Авлигатай тэмцэх хорооноос даваа гарагт гаргасан мэдэгдэлд коронавируст халдварын цар тахлын дэгдэлтийн үед засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээнд олон нийт ихээхэн санаа зовниж байгааг тэмдэглэжээ. Цар тахлын эсрэг үйл ажиллагаатай холбоотой аливаа авлигыг арилгахын тулд Авлигатай тэмцэх хороо нь холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Мөн цаашид олон нийтийн сүлжээ болон бусад мэдээллийн хэрэгслээр гарч буй асуудлуудад үндэслэн мөрдөн шалгах ажиллагааг санаачлан эхлүүлэх юм.
Одоо шалгагдаж буй хэд хэдэн хэрэг байгаа бөгөөд тэдгээр хэргийн нэг нь цар тахалд зориулагдсан эрчимт эмчилгээний тасагт ашиглагдах амьсгалын аппаратыг худалдан авсан арга замынхаа талаар байцаагдаж байгаа хүмүүсийн хэрэг юм. Авлигатай тэмцэх хороо нь “Ковид-19”-ийн эсрэг хийгдэж буй үйл ажиллагаан дахь авлигын талаарх мэдээллийг нотлох баримтын хамтаар ирүүлэхийг уриалж байна.
Мальдивын Авлигатай тэмцэх хороо нь “Ковид-19”-тэй холбоотой авлигын хэргийг шалгаж байна | ||
Үзсэн: 1274 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.