Шууд Chart

Саудын Араб улсад авлигач шүүгч болон түүний хамтрагчдыг баривчилжээ

2020-04-17 17:54:10

Эх сурвалж: https://www.arabnews.com

Саудын Арабын Авлигатай тэмцэх газраас шүүгч хээл хахууль авч байгаа тухай мэдээллийг хүлээн авсны дараа хэргийг мөрдөн шалгасан болохоо мэдэгдлээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд дээрх мэдээлэл батлагдсан тул түүнийг баривчилжээ. Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар тус шүүгч нь хээл хахууль авахын тулд гуравдагч этгээд буюу хурандаа цолтой өөрийн ахыг, хэд хэдэн бизнесменүүд, нэгэн хуульчийг хууль бус ажиллагаандаа татан оролцуулж, хээл хахууль авах, мөнгө угаах, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан нь тогтоогдсон байна.

Шүүгч баривчлагдсан бөгөөд бусад хэрэгтнүүд бүгд өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэдний хэргийг зохих журмын дагуу шүүхэд шилжүүлнэ.

Энэ шүүгчийн үйлдлээр тус улсын шүүгчдийг ажил, үүргээ гүйцэтгэхдээ шударга бус хандаж, эрх мэдлээ урвуулан ашигладаг гэж дүгнэж болохгүй хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн юм.


Саудын Араб улсад авлигач шүүгч болон түүний хамтрагчдыг баривчилжээ  
Үзсэн: 1310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй