Залуу багш оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх, шинэ санааг дэмжих, хөгжүүлэх, цаашид бодит ажил болгох тал дээр хамтарч ажиллах зорилгоор Монголын Залуучуудын Холбооноос “Эврика” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулж ирсэн юм.
Нийт 10 төрлөөр явагддаг уг бага хурлын материал хүлээн авах хугацаа дууссан бөгөөд 107 бүтээл ирсэн байна.
Зөвхөн залуучуудын дунд гэлтгүй, улсдаа толгой цохидог томоохон эрдэм шинжилгээний бага хурлуудын нэг болох “Эврика” эрдэм шинжилгээний бага хуралд оролцох гэж нэлээн том шалгуурыг давдаг юм.
Өөрийн сургууль дээр зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний бага хуралд оролцож эхний гурван байрт шалгарсан оюутнууд оролцох эрх авдаг бөгөөд өөрийн бүтээлээрээ магистр, бакалаврын зэрэг хамгаалсан залуу багш нар оролцдог юм.
“Эврика” эрдэм шинжилгээний бага хурлын салбар хуралдаанууд энэ сарын 7-11-ний хооронд МЗХ-ны төв байранд болох бол, сүүлийн шалгаруулалт 16-ны өдрийн 10 цагт Төрийн ордны их танхимд болох юм.
"Эврика" эрдэм шинжилгээний бага хуралд 107 бүтээл иржээ | ||
Үзсэн: 1262 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.