Шууд Chart

Зуслангийн замын ачааллыг бууруулах 6.6 км авто зам есдүгээр сард ашиглалтад орно

2020-04-19 11:27:35

Хотын Захирагч Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд барьж буй Сэлбэ дэд төвийн 28Мвт хүчин чадалтай Дулааны станцын барилга угсралтын ажлыг шалгасны дараа тус дэд төв орчим дахь 6.6 км авто зам болон гурван гүүрийн бүтээн байгуулалт дээр ажиллав.

Улаанбаатар хотын хойд чиглэлийн авто замын ачааллыг бууруулах, ялангуяа зуслангийн чиглэл рүү зорчих гурав дахь хувилбарыг зорчигчдод бий болгож өгснөөр Дарь-Эх, Долоон буудлын зам дээр үүсдэг түгжрэлийг багасгах өндөр ач холбогдолтой тус авто замыг есдүгээр сарын 30 гэхэд ашиглалтад оруулах аж. Харин өдгөө хийгдээд байгаа явган замын хашлага болон замын хийц бүтээц материал нь хотын Захирагчийн гэнэтийн шалгалтад бүдэрсэн тул чанаргүй зам, хашлагуудыг бүгдийг хуулж, чанартай материалаар дахиж гүйцэтгэхийг даалгасны зэрэгцээ ажлын явцад хяналт тавьж байгаа аж ахуйн нэгж болон төслийн нэгжийнхнийг хяналт хариуцлагаа чангатгахыг үүрэг болголоо.


Зуслангийн замын ачааллыг бууруулах 6.6 км авто зам есдүгээр сард ашиглалтад орно  
Үзсэн: 2201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй