АНУ-ын тэнгисийн хүчин ирэх зун өндөр температурт тэсвэртэй гал сөнөөгч роботуудыг туршихаар болсон байна. "SAFFiR" гэх роботыг "Virginia Tech" болон Америкийн бусад их сургуулийн инженерүүд бүтээжээ. Роботууд хавхлагыг нээх, усны хоолойг газраас авах, чирэх болон гал руу ус цацах зэрэг үйлдлүүдийг хийх чадвартай байх гэнэ. Мөн роботуудад амьд үлдэгсдийг хайх дүрслэлийн системийг суулгасан юм байна. BBC-ийн мэдээлснээр хүнтэй ойролцоо өндөртэй "SAFFiR" роботын хоёр хувилбарыг ашиглалтаас гарсан "USS Shadwell" хөлөг онгоц дээр туршихаар товлоод байгаа ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНУ-ын тэнгисийн хүчин гал сөнөөгч робот туршина | ||
Үзсэн: 2446 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.