Шууд Chart

Цагдаагийн байгууллагын 358 алба хаагчийг шагнаж урамшууллаа

2020-04-22 09:16:48

Шинэ короновирус COVID-19-ын халдварын тархалтаас  урьдчилан сэргийлэх, хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулах,  бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой болон  өндөр эрсдэлтэй  нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн   зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдэг, 500.000 төгрөгөөр хоёр алба хаагч, мөн тэмдэг 300 мянган төгрөгөөр  46 алба хаагч, мөн тэмдэг  200 мянган  төгрөгөөр  30 алба хаагч,  Цагдаагийн ерөнхий газрын хүндэт  жуух бичиг,  300 мянган төгрөгөөр 54 алба хаагч, мөн жуух бичиг  200 мянган төгрөгөөр 87 алба хаагч,  500 мянган төгрөгөөр  55 алба хаагч, 400.000 төгрөгөөр 19 алба хаагч,  300 мянган төгрөгөөр  50 алба хаагч,  200 мянган төгрөгөөр  10 алба хаагч тус тус шагнагдсан юм.

Дээрх шагнагдсан 358 алба хаагчид олгосон мөнгөн урамшууллын зардлыг  Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн байна.


Цагдаагийн байгууллагын 358 алба хаагчийг шагнаж урамшууллаа  
Үзсэн: 1994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй