Шууд Chart

Увс аймагт нөхөн сонгууль болно

2014-04-03 09:25:59

Энэ сарын 19-нд Увс аймагт нөхөн сонгууль явагдана. Учир нь тус  аймгийн ИТХ-ын Өндөрхангай, Түргэн, Улаангом сумын дөрөвдүгээр багт явагдах нөхөн сонгууль болохоор товлогдож сонгуулийн хэсгийн хороодыг байгуулжээ. Ардчилсан намаас Өндөрхангай сумд Н.Чимэдцэрэн, Түргэн суманд Б.Ганхуяг, Улаангом сумын дөрөвдүгээр багт Ц.Отгонбямба нар нэр дэвшсэн. Харин МАН-аас Өндөрхангай сумд С.Бямбабаатар, Түргэн сумд Э.Балжинням, Улаангом сумын дөрөвдүгээр багт Н.Тагаа нар, МАХН-аас Өндөрхангай сумд Т.Батжаргал, Түргэн сумд Г.Алтанхуяг нар тус тус нэр дэвшихээр бүртгүүлсэн байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Увс аймагт нөхөн сонгууль болно   
Үзсэн: 1261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй