Тамас Ажаныг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байх явцад Олон Улсын хүндийн өргөлтийн холбоо (ОУХӨХ)-ны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон хэмээн тус байгууллагаас лхагва гарагт мэдэгдлээ.
Унгар гаралтай Ажан нь 1976 оноос хойш ОУХӨХ-д ажиллах хугацаандаа 24 жил ерөнхий нарийн бичгийн дарга, 20 жил ерөнхийлөгчөөр ажилласан байна.
ОУХӨХ-ны цахим хуудаст тавигдсан мэдэгдэлд 81 настай Ажан нь “Би өөрийн амьдралын хамгийн сайхан жилүүдийг хайртай спортдоо зориулсан” хэмээн өгүүлжээ. ОУХӨХ-ны эмэгтэйчүүдийн хорооны дарга, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Урсула Папандреа нь ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус байгууллагыг үргэлжлүүлэн удирдах юм байна.
Ажан нь 1 дүгээр сарын 5-нд Германы ARD телевизээр дамжуулсан “Хүндийн өргөлтийн эзэн” хэмээх баримтат нэвтрүүлэгт дурдсан мэдээллийг удаа дараа үгүйсгэсээр байгаа юм.
ОУХӨХ-ны цахим хуудаст гаргасан баримт бичигт дурдсанаар энэхүү телевизийн мэдээлэл нь үндсэндээ Ажаны эсрэг нэвтрүүлэг байсан бөгөөд "санхүүгийн зөрчил, авлига, допингийн хяналтын хуваарилалт, допингийн дээжийг буруу ашиглах, допингийн төлбөрийн зөрчил, тодорхой үндэстнүүдэд допингийн идэвхтэй ажиллагаа, танил талдаа давуу байдал олгосон асуудлуудтай холбоотой байсан юм.
Олон улсын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч огцорлоо | ||
Үзсэн: 1331 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.