![](/uploads/201404/news/thumb/c0f819989c085bb4a029e1da5010e895_x3.jpg)
Оросын зэвсэгт хүчин Монгол Улс, Хятадын хилийн дэргэд Өвөр байгалийн хязгаарын нутагт цэргийн өргөн хэмжээний хээрийн сургууль хийж эхэллээ.
Хээрийн сургууль, цэргийн энэ маневрт Буриадын болон Өвөр байгалийн цэргийн тойрог, бүлэглэлүүд оролцож байгаа юм.
Энэ хээрийн сургуулиар цэргийн бүлэглэл, анги нэгтгэлүүдийн шилжүүлэн байршуулах, давшиж шинэ байрлал эзлэх сургуулилт хийж байгаа гэж эх сурвалж мэдэгджээ.
Хээрийн сургуульд байлдааны болон тусгай зориулалтын 250 нэгж техник оролцож байгаа гэнэ.
Хээрийн сургуулийг ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн командлагч хурандаа генерал Сергей Суровкин удирдаж байна.
Оросууд манай хил дээр цэргийн хээрийн сургууль хийж эхэлжээ | ||
Үзсэн: 1306 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.