Чилийн эрх баригчид 8.2 магнитудын газар хөдлөлтөд өртсөн хойд хэсгийн бүс нутагтаа хэв журам сахиулах зорилгоор онц байдал тогтоолоо. АНУ-ын Геологийн судалгааны байгууллагаас мэдээлснээр Икике хотоос 86 км зайд болсон газар хөдлөлтийн уршгаар 6 хүн амь үрэгдсэний зэрэгцээ олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлээд байна. Газар хөдлөлтийн дараа дээд тал нь 2.1 метрийн давалгаа эргийг дайрсан бөгөөд зарим хот суурин газруудад цахилгаан тасалдаж, гал гарчээ. Мөн цагдаа нар Икике хотын эмэгтэйчүүдийн шоронгоос олон зуун ялтнуудыг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн байна. Тухайлбал Чилийн дотоод хэргийн сайдын хэлснээр 300 хоригдол оргожээ. Гэхдээ үүний дараа албаныхан 26 оргодлыг барьсан гэж мэдээлсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Чилийн газар хөдлөлт болсон бүс нутагт онц байдал тогтоожээ | ||
Үзсэн: 1391 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.