Украйны ерөнхийлөгчийн тушаалыг түр гүйцэтгэж буй парламентийн дарга Александр Турчиновын дэвшүүлсэн хуулийн төслийг тус улсын парламент батлажээ. Тэд энэ онд гадаадын зэвсэгт хүчин Украйнд цэргийн сургуулилт хийхийг зөвшөөрсөн байна.
Сургуулилтад Украйн болон гадаад улс орноос дээд тал нь тус бүр 2500 хүн оролцохоор хуульд заажээ.
Энэ сарын 1-нд Киев хотноо АНУ болон Украйн улс хоёр талт батлан хамгаалах зөвшилцөл хийсэн байна. Гуравдугаар сарын дунд үеэс АНУ зэрэг барууны орнууд ОХУ-д хориг тавьж эхэлсэн бөгөөд Америкийн арми Оросын ойролцоох бүс нутагт хийх сэргийлэлтээ эрчимжүүлсэн юм.
Украйнд олон улсын цэргийн сургуулилт хийнэ | ||
Үзсэн: 2695 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.