ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хяналтын хороо хуралдаанаараа улсын нэгдүгээр амаржих газарт гарсан эхийн эндэгдэлд холбогдсон эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцэж хариуцлага тооцсон байна. Тухайлбал, иргэн Б-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, их эмч Н.Бадрах, А.Мөнхбилгүүн, Д.Соёл-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын эмчлэх эрхийг гурван сараас нэг жил хүртэлх хугацаагаар хүчингүй болгох саналыг Эрүүл мэндийн сайдад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Уг зөрчлийг судлах явцад эмнэлгийн мэргэжилтнүүд тусламж, үйлчилгээний стандарт, удирдамжийг чанд баримтлан ажилладаггүй, эрүүл мэндийн байгууллагуудад уг үйл ажиллагаанд тавих хяналт сул, эмч нарын зөвлөлгөөний шийдвэрийг хууль, журамд заасны дагуу албан ёсоор баримтжуулдаггүй, тендерээр авсан эм, эмнэлгийн хэрэгсэл шаардлага хангадаггүй зэрэг зөрчил дутагдал илэрчээ.
Зөрчил гаргасан эмч нарын эмчлэх эрхийг хүчингүй болгоно | ||
Үзсэн: 1663 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.