Шууд Chart

Финландын тал манай улстай хамтран ажиллахад бэлэн байна

2014-04-03 11:53:20

Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Алтай гуравдугаар сарын 27-нд Бүгд Найрамдах Финланд улсын Ерөнхийлөгч Саули Вайнамо Нийнисто-д Итгэмжлэх жуух бичгээ гардуулав. 
 
Элчин сайд З.Алтай Финланд улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ гардуулсныхаа дараа Ерөнхийлөгчтэй уулзах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг дэвшүүлснийг уламжилж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцлоо. Мөн өдөр тус улсын Гадаад харилцааны яамны Гадаад болон аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн орлогч төрийн нарийн бичгийн дарга Яакко Лаяава, Гадаад харилцааны яамны Америк, Азийн газрын дэд захирал Сами Лейно, Боловсрол, соёлын яамны Гадаад харилцааны газрын захирал хатагтай Йана Палойарви нартай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм.
 
Уулзалтын үеэр Элчин сайд З.Алтай Монголд сургуулийн өмнөх насны болон бага, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, багш нарыг бэлтгэх, сургалт семинар зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Финландын талаас хүсэв. Финландын тал дээрх санал болгосон салбаруудад бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.   
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Финландын тал манай улстай хамтран ажиллахад бэлэн байна   
Үзсэн: 1250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй