Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, “Женко” группийн ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Их Майдар” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ төсөл нь Өндөр Гэгээн Занабазарын урласан Майдар бурхны дүрийг 54 метр өндөр орчин цагийн урлагийн бүтээл болгон 108 метр өндөр суварган байгууламжийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт цогцлоон бүтээж байгаа юм.
Их Майдар бурхны хөшөө нь Эрх чөлөөний хөшөөнөөс өндөр бүтээн байгуулалт болохоор онцлог юм. Их Майдар бурхныг УГЗ Д.Эрдэмбилэг бүтээжээ.
Их Майдар бурхныг монголчууд бид эвийн хүчээр бүтээснээр түүхэн дурсгалт аялал жуулчлалын цогцолбор бий болж, дэлхийн уран барилгын нэгэн гайхамшигт бүтээл болон сүндэрлэнэ.
Төслийг хэрэгжүүлэгч “Их Майдар” сан нь ашгийн бус, гишүүнчлэлгүй, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
Тиймээс “Их Майдар” төсөлд "Женко" группийн 1600 гаруй ажилтан хандив өргөх арга хэмжээг эхлүүлжээ.
“Их Майдар” төсөлд 1600 гаруй ажилтан хандив өгнө | ||
Үзсэн: 1378 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.