Шууд Chart

Жуулчид Монгол цэргийн түүхээр аялах боломжтой боллоо

2014-04-03 12:23:16

Нийслэлийн аялал жуулчлалын газраас жуулчны үндэсний хөтөч, музейн тайлбарлагч нарын сургалтыг Монгол цэргийн музейн байранд зохион байгууллаа.

Энэхүү сургалтад нийслэлийн аялал жуулчлал хариуцсан байгууллагуудын хөтөч, музейн тайлбарлагч нар хамрагдсан бөгөөд сургалтын хүрээнд Үндэсний түүхийн музей, Чойжин ламын сүм музей болон Монгол цэргийн музейд зочилж, үзмэр, эд өлөг, үзэсгэлэнгийн танхимуудыг үзэж сонирхон, туршлага судалсан байна.

Олон улсын жуулчид, аялагчдын хувьд Монголын онгон дагшин байгаль, хүн ардынх нь амгалан тайван амьдрах орчин, ховордсон ан амьтан зэрэг нь эртнээс сонирхлыг нь татсаар ирсэн бол хоёр мянга гаруй жилийн түүхтэй монгол цэргийн эд өлөг, тэдний суу алдрыг өгүүлэх түүхэн баримтууд жуулчдын шинэ үеийг Монгол руу урин дуудах нь гарцаагүй юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Жуулчид Монгол цэргийн түүхээр аялах боломжтой боллоо   
Үзсэн: 990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй