![](/uploads/201404/news/thumb/ac188af2279c916e3e720af60abb4ff1_x3.jpg)
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 19, зургаадугаар сарын 28, 10 дугаар сарын 18, 12 дугаар сарын 13-нд дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд, тавдугаар сарын 24-нд зуслан, ногоон бүсийн чиглэлд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулна.
Цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, Дүүргүүдийн ЗДТГ, хороод, хог тээвэрлэгч байгууллагууд, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Монголын оюутны холбоо хамтран оролцоно. Цэвэрлэгээнд оролцож байгаа байгууллага аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих, оролцоогүй байгууллагуудад мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх, торгуулийн арга хэмжээ ногдуулна.
Цэвэрлэгээний хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага, явган хүний замын хогийг цэвэрлэж, угаан, хаягийг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг цэвэрлэх юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын оюутны холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудыг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцуулах үүргийг МОХ хариуцаж байгаа юм.
Нийслэлд бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ | ||
Үзсэн: 1407 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.