Шууд Chart

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав

2020-04-27 18:07:59

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав. Тэрбээр дэлхийн улс орнууд “COVID-19” коронавируст халдварын тархалттай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед Япон Улсын Засгийн газраас манай улсад хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бодит дэмжлэг тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэл ямар бат бэх гэдгийг цар тахлын үед ч бид мэдэрч байна, цаашид нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гээд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгид илгээж буй захидлаа Элчин сайд Х.Кобаяшид гардуулав. Талууд мөн Монгол, Японы харилцааны цаг үеийн асуудлуудаар санал солилцов.


Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй