Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр батласан билээ.
Үүний дэд хөтөлбөр болох “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар санаачлан хэрэгжүүлж байна.
Монголын хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэхэд зориулсан "Эх орон-36" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр өсвөр үеийн хүүхдүүдэд 36 төрлийн чадамжийг 36 цагийн сургалтаар заах юм.
Өнгөрсөн жил тус хөтөлбөрт нийслэлийн төвийн зургаан дүүргийн 2500 орчим хүүхэд хамрагдаж, эх орноо хайрлах, аливаа эрсдлийг даван туулах тэсвэр тэвчээр, бие даах чадварт суралцсан байна. Тэгвэл энэ жил тус хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлэн орон нутагт буюу эхний ээлжинд таван аймагт хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ хүрээнд "Эх орон-36" хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх үндэсний сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд энэ сарын 2-4-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
“Эх орон -36” хөтөлбөр эхэллээ | ||
Үзсэн: 2033 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.