![](/uploads/201404/news/thumb/5727713d191ac122eb6dab654c1d2ab2_x3.jpg)
Манай улс энэ оны нэгдүгээр улиралд нийт 3.6 сая тонн нүүрс экспортолсон гэж Уул уурхайн яамнаас мэдээлсэн юм.
Мөн энэ онд нийт 31.4 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаагаас 11.6 хувийг нь нэгдүгээр улиралд экспортлоод байна.
Нүүрсний экспорт Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор гарч байгаа юм.
Үүнээс Гашуунсухайт боомтоор гуравдугаар сарын 30-ны байдлаар 2.77 сая тонн нүүрс экспортолжээ.
Тус боомтоор нүүрс экспортлох гэрээтэй хэд хэдэн компани байгаа хэдий ч одоогийн байдлаар Тавантолгойн баруун, зүүн цанхиас болон Ухаа худагаас гурван компани нүүрсээ тээвэрлэн гаргаж байгаа гэж “Гашуунсухайт” боомтын Гаалийн газрын орлогч дарга Ж.Мөнхтөр мэдээллээ.
Энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортолно | ||
Үзсэн: 973 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.