![](/uploads/201001/news/thumb/733290c42f18aa8be89d302370bd2d30_x3.jpg)
Ирэх гурван сарын дунд үе хүртэл хүйтний эрч буурахгүй, одоогийн хүйтрэл гурван сарын турш эрчээ алдахгүй байх бөгөөд нийт нутгаар үргэлжилсэн цасан шуурга шуурсаар байх гэнэ. Малчдын өвлийн бэлтгэл, малын тарга хүчийг шалгах энэ хүйтрэлийн дээд хэм нь одоогоор Завхан, Хэнтийн уулархаг нутгаар хасах 51 градуст хүрээд байгаа ч үүнээс дээшлэхгүй хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа. Энэ долоо хоногийн эцсээр нийслэлийн Сонгино, Яармаг, Нисэхийн орчмоор хүйтний эрч хасах 48-50 градуст хүрч, салхи 22-28 м/сек хүртэл ширүүсэж, цасан шуурга шуурна гэж нийслэлийн онцгой байдлын газраас иргэдэд сэрэмжлүүлж байна.
Нийслэлд ирэх долоо хоногийн эхээр хүйтэрнэ | ||
Үзсэн: 2084 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.