Шууд Chart

Авлигын гэмт хэрэгт оноож байгаа ял шийтгэлийн жигд бус, ялгаатай байдлыг арилгана

2020-05-05 12:04:38

ИНДОНЕЗ: Авлигын хэргийн шүүхүүд дээр баримталж байгаа ялын бодлогыг тодорхой болгож, шүүгч нарт зориулсан гарын авлага, зөвлөмж боловсруулах нь тус улсын Дээд шүүхийн нэн даруй хийх ажлуудын нэг болоод байна.

Индонези Улсын төрийн алба болон хувийн хэвшилд аль алинд нь авлигын гэмт хэргийн тоо огцом нэмэгдэж байгаа бөгөөд энэ төрлийн хэрэгт оноож байгаа ял шийтгэлийн хэмжээ тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүсийн нөлөөлөл нь аливаа авлигын гэмт хэргийг шүүн таслах, оноосон ялыг эдлүүлэх явцад төдийгүй түүнээс хойш ч мэдрэгдсээр байдаг.

Шүүн таслах ажиллагааны үр дүнд саяхан хийсэн судалгаагаар авлигын хэргээр дагнасан шүүхийн шүүгч нар адил буюу төстэй хэрэг үйлдсэн шүүгдэгч нарт маш их ялгаатай ял оноож байгаа нь тогтоогдсон бөгөөд тэдний зүгээс ийнхүү ял оноож байхдаа тодорхой үндэслэлийг нь зааж өгдөггүй байна.

Эх сурвалж: https://www.thejakartapost.com


Авлигын гэмт хэрэгт оноож байгаа ял шийтгэлийн жигд бус, ялгаатай байдлыг арилгана  
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй