Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Улаанбаатар 68 давхар цамхагтай болно”, “Сонголтгүй ханхүү”, “Хаан банкны ХНҮАХ-ийн дарга Д.Баатарсүрэн: Хаан банкны нэрэмжит олимпиадыг 3 дахь жилдээ зарлаж байна”, “С.Баттулга: Эх орон гэдэг үг өргөн цар хүрээ том утга агуулгатай” гэсэн мэдээллийг онцлож байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Бүтэн өдрийн турш дугуй түрээслэхэд 15 мянган төгрөг ажээ”, “Төрийн компаниуд ихсэх тусам хувийн бизнесийн орон зай хумигдана”, “Д.Базаргүр:Манайхан хүн чанараасаа болоод л спиртний хэрэгт нэрг холбогдчихсон” зэрэг нийтлэл, ярилцлагууд оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хаус гэр хоёрыг адилхан үнэлэх дахин төлөвлөлт юм биш биз”, “Р.Энхбат: Эрх баригчдад барьцаалагдаад Монголын хөгжил гацаанд орчихсон”, “Ж.Очирхуяг: Хуулийг буруу хэрэглэснээс нефтийн компаниуд хожчихлоо”, зэрэг сурвалжлага, мэдээ болон ярилцлагыг онцлож байна.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Г.Буяндоржийг дахин хорих захирамж гарчээ”, “Шүлхийн үер хариуцлага алдагсад шүүхэд дуудагдана”, “Хогны ногоон уутыг тараах ажлыг түр зогсоожээ”, “Тавин мянгатын дэвсгэрт гаргах асуудал инээдмийн баярын хошигнол байсан уу” зэрэг нийтлэл, сурвалжлагыг онцлов.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт “Ш.Бямбажав: Манай нутагт очсон хүмүүсийн амьдрал дээшилдэг”, “Зөн билгийн сайдтан”, “Авто зам ашиглаагүй өдрийнхөө татварыг хасуулъя”, “Ашиглах боломжгүй сургууль цэцэрлэгийн асуудал цэгцрэх үү” зэрэг нийтлэл, сурвалжлага, ярилцлагыг онцлож байна.
“Өглөөний сонин”-оос ОХУ-ын эдийн засагт хохирол учирч эхэлсэн гэв”, “Хаврын синдром саарал ордны хананы наана цаана”, “Н.Батбаяр сайдаас болж Гудамж төсөл зогсоно” “ Хилийн боомтын тухай хууль” зэрэг сурвалжлага, мэдээлэл, ярилцлагыг уншиж болно.
“Үндэсний шуудан” сониноос “Д.Бямбасүрэн: Банзан чиргүүл дээр л баяр тэмдэглэх гээд байх юм”, “Н.Төгсцогт: Олимп, Дэлхийн алтан медалийг хосоор нь зүүж яагаад болохгүй гэж”, “УИХ-д нэр дэвшигчдийн насны босгыг нэмэхийг намууд дэмжлээ”нэртэй мэдээ, ярилцлагыг уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1320 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.