![](/uploads/201404/news/thumb/4ee8bc7fe3621eb3395ccd469bce8231_x3.jpg)
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн нэг болох “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнгийн нээлт энэ сарын найманд болно.
Энэхүү үзэсгэлэнд ХБНГУ-д сэргээн засварлагдан эх орондоо ирээд удаагүй байгаа археологийн олдвор хэрэглэгдэхүүнийг дэлгэн харуулах бөгөөд эдгээр нь нүүдэлчдийн оршуулгын өвөрмөц нэгэн хэлбэр “хадны оршуулга”-аас илэрч олдсон юм.
Мөн үзэсгэлэнд Түрэгийн үеийн дайчидын төмөр дөрөө, эмээлийн мод, оломны арал, Хятан гүрний үеийн эсгий хэвнэг, малгай, торгон дээл, загасны хайрсаар хийсэн хавтага зэрэг анх удаа Монгол нутгаас илэрч олдсон олдворууд болон 14 дүгээр зууны үеийн дайчдын бүсний тоног, модон аяга зэрэг 160 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлэх юм.
Үзэсгэлэн энэ сарын наймнаас ирэх зургаадугаар сарын наймныг хүртэл үргэлжлэх аж.
“Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнгийн нээлт болно | ||
Үзсэн: 2049 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.