Шууд Chart

Өсвөрийн 400 гаруй теннисчин УАШТ-д оролцож байна

2014-04-04 11:53:13

 

Улсын аварга шалгаруулах 2014 оны өсвөр үеийн ширээний теннисний тэмцээн “Оч” клубт эхэлж хот, хөдөөгийн 31 дунд сургуулийн 400 гаруй тамирчин өрсөлдөж эхэллээ.
“Грийн Сити” ХХК нь тус тэмцээнийг хоёр дахь жилдээ ивээн тэтгэж байгаа бөгөөд энэ тэмцээнд түрүүлсэн өсвөрийн тамирчин Японы Токио хотноо болох ширээний теннисийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. 

 
УАШТ-ий нээлтийн үеэр ССАЖЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан өсвөрийн тамирчдад амжилт хүсээд, энэ спортыг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монголын ширээний теннисийн холбоо /МШТХ/ болон хамтрагч байгууллагуудад талархал илэрхийллээ.
 
"2014 оны өсвөрийн УАШТ-ээр тамирчдын залгамж халааг тодруулах, оны шилдэг өсвөрийн тамирчдыг тодруулах, чансааг тогтоох, арга техник, туршлагаа солилцох нь хамгийн чухал" гэдгийг МШТХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Гантулга онцлолоо.
 
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хос, холимог багийн төрлөөр гурван насны ангилалд аваргуудаа шалгаруулах юм.
 
Олон улсын ширээний теннисийн дүрэм  ёсоор өсвөрийн тамирчдыг 12-оос доош, 13-15, 16-18 гэсэн насны ангиллаар аваргуудыг тодруулдаг уламжлалтай аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өсвөрийн 400 гаруй теннисчин УАШТ-д оролцож байна   
Үзсэн: 3342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Jantsandorj Gansukh [202.179.10.xxx] 2014-04-14 13:45
shireenii tennis sport ih shn sport bvh nasniihan hicheelleed zogsohgvi ervvl mended mash ih sain sonirholtoi ug sportiig hugjvvlj surtchilah talaar oron nutagt vam tamgiin gazraas zohih bodlogiig heregjvvlj aimgin tuw bvrt standart klubvvdiig baiguulj ugmuur bn ub-s mergejliin bagsh tasgaljuulagchdiig oron nutagt ajluulj ughiig mun hvsch bn aa. mnb-tsahim saitnii adminaa pless

Бидэнтэй нэгдээрэй