Ливийн авлигатай тэмцэх гол байгууллага болох Аудитын товчооны Захиргааны асуудал хариуцсан захирал Реда Гергабыг тус улсын Дотоод хэргийн Сайдтай холбоотой зэвсэгт бүлэглэл хулгайлан авч явсан байна. Аудитын товчоо бол удирдлага нь Парламентаас томилогддог бие даасан байгууллага бөгөөд газрын тосны асар нөөцтэй энэ улсын санхүү, хөрөнгө мөнгөний зарцуулалтад хяналт тавьдаг цөөн тооны субьектын нэг юм.
Аудитын товчооны зүгээс “ард иргэдийн зүгээс хуулийг хэрэгжүүлэх чиг үүргийг итгэмжлэн хүлээлгэсэн байгууллага өөрөө хууль зөрчиж байгаа нь харамсалтай хэрэг юм” гэж мэдэгдэж байна. Тус байгууллагын зүгээс Гергабыг хулгайлсан нь түүнийг Дотоод хэргийн Сайдын санхүүгийн хууль бус ажиллагааг илрүүлж, их хэмжээний сэжигтэй гүйлгээг нь таслан зогсоох оролдлого хийсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Нийслэл Триполид төвлөрч байгаа Ливийн Засгийн газар нь хэдийгээр НҮБ-ын дэмжлэгтэйгээр байгуулагдаж, барууны орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн ч Дотоод хэргийн яам зэрэг олон тооны харьяа байгууллагууд нь зэвсэгт бүлэглэлүүдийн гишүүдээр дүүрсэн бөгөөд үнэндээ тэдний хяналтад үйл ажиллагаагаа явуулдаг.
Эх сурвалж: https://www.taiwannews.com
Ливийн авлигатай тэмцэх байгууллагын албан тушаалтныг хулгайлжээ | ||
Үзсэн: 974 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.