![](/uploads/201404/news/thumb/e1fc49931eccd0190861b926beb63cd7_x3.gif)
Энэ сарын 2-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.1 хувь, өмнөх долоо хоногийнхоос 2.7 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 8.5 хувь, үхрийн ястай мах 1.5 хувь, үхрийн цул мах 3.7 хувь, адууны мах 0.1 хувь, ямааны мах 1.0 хувиар өссөн байна.
Өмнөх долоо хоногийнхоос хонины ястай махны үнэ 6.9 хувь, үхрийн ястай мах 0.9 хувь, үхрийн цул мах 3.5 хувиар өсч, адууны мах, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна.
Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 7635 төгрөг, үхрийн /ястай/ мах 8555 төгрөг, үхрийн цул мах 10335 төгрөг, адууны мах 6550 төгрөг, ямааны мах 5775 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Бүх төрлийн гурилын үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байлаа.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будаа, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 0.5 хувиар буурч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Өмнөх долоо хоногийнхоос төмс, хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сарынхаас савласан /нэг литрийн/ сүүний үнэ 4.7 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 10.1 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 5.2 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 10.1 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.
Ургамлын тос, цөцгийн тос, өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Савласан сүүний үнэ 10.1 хувиар өсчээ | ||
Үзсэн: 1400 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.