Шууд Chart

Хувь хүн татвар төлөгчөөр хэрхэн бүртгүүлэх вэ?

2014-04-04 14:52:18

Монгол Улсад байнга оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь татвар ногдох орлого олж эхэлснээс хойш нэг сарын дотор тухайн нутаг дэвсгэрийнхээ татварын албанд ТБ-03 маягтаар бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээн, “Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр”, татвар төлөгчийн гэрчилгээ олгоно. 

Монгол Улсад байнга оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  •     Иргэний үнэмлэхийн хуулбар
  •   Гадаадын иргэн болон харьяалалгүй хүний хувьд аль улсын иргэн болохыг нотлосон баримт бичиг, гадаад паспорт,   Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлсэн харьяалалгүй хүний түр үнэмлэх
  •    Цээж зураг /3х4/ 2 хувь
   Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчид орлого олгож буй хуулийн этгээд, хувь хүн нь хувь хүний орлогоос суутган тооцсон татварын тайлан, мэдээллийг ТТ-11(1), ТТ-11(2), ТТ-12(1), ТТ-12(2) хавсралт маягтаар харьяа татварын албанд гаргаж өгөх бөгөөд үүнийг үндэслэн суутгуулагчийг татвар төлөгчийн бүртгэлд бүртгэнэ.

   Улсын бүртгэлийн ерөнхий газар,  Татварын ерөнхий газрын хороонд байгуулсан мэдээлэл солилцох журмын дагуу иргэнийг улсын бүртгэлд бүртгэсэн тухай мэдээллийг Татварын ерөнхий газар бүртгэх байгууллагаас цахим хэлбэрээр хүлээн авч, “Taх Act” программын хөндлөнгийн мэдээллийн “Иргэний бүртгэлийн лавлагаа” гэсэн цонхонд байршуулна.

   Хувь хүн нь татвар төлөгчийн бүртгэлд цахим хэлбэрээр бүртгүүлэхдээ татварын албаны веб сайтад байрлуулсан цахим бүртгэлийн программд хандан, холбогдох мэдээллийг үнэн зөв оруулж, татварын албанд илгээнэ.

  Татварын алба цахим хэлбэрээр ирүүлсэн иргэний бүртгэлийн мэдээллийг үндэслэн цахим хувийн хэрэг нээж, татвар төлөгчийн гэрчилгээ /дэвтэр/-г олгоно.
 
 
 

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хувь хүн татвар төлөгчөөр хэрхэн бүртгүүлэх вэ?   
Үзсэн: 2135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй