Шууд Chart

Дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлье!

2020-05-12 16:04:45

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст “21 дүгээр хорооллын автобусны буудлын орчимд цэнхэр дээлтэй хүнийг дээрэмдээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Т нь согтуурсан үедээ иргэн М-ийг бүлэглэн дээрэмдэж, зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүллээ.

Иргэн та гэмт хэрэг, зөрчлийг харсан даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдвэл хэргийг хурдан шуурхай илрүүлэх боломжтой юм.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл: Дээрэмдэх

1. Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг:

3.1. байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2. зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;

3.3. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.


Дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлье!  
Үзсэн: 1412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй